Ulamjlal.mn платформыг ашиглах ерөнхий журам болон талуудын эрх, үүрэг
1.1. “Ulamjlal.mn” үндэсний үйлдвэрлэлийн худалдааны платформ нь Монгол Улс даяар үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч болон худалдан авагчийн хоорондын худалдааны хэлцлийг хурдан, хялбар, найдвартай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой цахим платформ юм. Тус платформ нь үндэсний үйлдвэрлэгчдийн санал болгож буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулж, худалдан авагчтай холбох, цахим худалдан авалт хийх боломжийг хэрэглэгчдэд олгоно.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Ulamjlal.mn” платформд үндэсний үйлдвэрлэгчээр бүртгүүлэх, хувийн мэдээлэл цуглуулах, платформыг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.3. Үндэсний үйлдвэрлэгч нь “Ulamjlal.mn” платформд бүртгүүлсэн мөчөөс эхлэн энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх үүрэгтэй.
1.4. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Ulamjlal.mn” вэбсайт болон гар утасны аппликейшн, түүнчлэн бусад төхөөрөмжөөр дамжуулан платформын үйлчилгээг ашиглахад адил үйлчилнэ.
1.6. “Ulamjlal.mn” нь үндэсний үйлдвэрлэгч болон худалдан авагчийн хооронд байгуулагдах гэрээний нөхцөлд шууд оролцохгүй бөгөөд талууд худалдааны хэлцэл хийхдээ Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.
2.1. Үндэсний үйлдвэрлэгч нь “Ulamjlal.mn” платформд бүртгүүлэхдээ “Бүртгүүлэх” хэсэгт дарж, гар утасны дугаараа ашиглан бүртгэл үүсгэнэ. Гар утасны дугаараа оруулсны дараа системээс илгээсэн OTP баталгаажуулах кодыг зохих талбарт оруулж, нууц үг үүсгэснээр бүртгэл амжилттай хийгдэнэ.
2.2. Бүртгэл баталгаажуулахаас өмнө Үндэсний үйлдвэрлэгч нь үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрсөн тухай сонголтыг идэвхжүүлэх үүрэгтэй.
2.3. Үндэсний үйлдвэрлэгч нь өөрийн бүртгэлд нэвтрэх нууц үгийг чандлан хадгалж, бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
2.4. Бүртгэл үүсгэсний дараа “Дэлгүүр” хэсэгт орж “Дэлгүүр нээх” сонголтыг ашиглан өөрийн онлайн дэлгүүрийг нээх боломжтой. Дэлгүүр нээхэд дансны баталгаажуулалт хийгдэх бөгөөд баталгаажуулсны дараа дэлгүүр үүсгэнэ.
2.5. Үндэсний үйлдвэрлэгч нь иргэний эрх зүйн хэлцэл хийх бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн байна. Нас болон бусад мэдээллийг буруу, худал мэдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг тухайн хэрэглэгч өөрөө хүлээнэ.
2.6. Үндэсний үйлдвэрлэгч нь платформд байршуулсан бараа, бүтээгдэхүүний үнэ, тээвэрлэлт, гарал үүсэл болон бусад мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
3.1. Үндэсний үйлдвэрлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг платформд байршуулна.
3.2. Бараа бүтээгдэхүүнийг буруу ангилалд байршуулахыг хориглоно.
3.3. Барааны тайлбар, мэдээллийг оруулахдаа зүй зохистой, үнэн зөв үг хэллэг ашиглана.
3.4. Бараа, бүтээгдэхүүн худалдсаны дараа тухайн бүтээгдэхүүний анхны нөхцөлийг дордуулсан байдлаар мэдээллийг өөрчлөхийг хориглоно.
3.5. Худалдагч нь худалдсан бараагаа худалдан авагчид тохиролцсон хугацаанд хүргэж өгөх үүрэгтэй.
3.6. Бусдын оюуны өмчид халдсан мэдээлэл байршуулсан тохиолдолд үүсэх хохирлыг Үндэсний үйлдвэрлэгч өөрөө хариуцна.
3.7. Хуурамч захиалга үүсгэх, зохиомол худалдан авалт хийх, үнэлгээ зохиомлоор нэмэгдүүлэх зэрэг үйлдлийг хориглоно.
3.8. Бараа бүтээгдэхүүнийг “Дэлгүүр” хэсгийн “Барааны жагсаалт” хэсгээр дамжуулан байршуулна.
3.9. Нэг аккаунтаар хэд хэдэн дэлгүүр болон олон бараа бүтээгдэхүүн байршуулах боломжтой.
3.10. Бараа бүтээгдэхүүний чанар, хууль ёсны байдал, мэдээллийн үнэн зөвийг Үндэсний үйлдвэрлэгч бүрэн хариуцна.
3.11. Бараа бүтээгдэхүүн нь үлдэгдэл дуусах эсвэл жагсаалтаас хасах хүртэл платформд байрлана.
3.12. Бараа бүтээгдэхүүний үлдэгдлийн мэдээллийг тогтмол шинэчилж байх үүрэгтэй.
3.13. Бараа бүтээгдэхүүний зориулалт, хадгалалт, хэрэглээний заавар, баталгаат хугацаа зэрэг мэдээллийг бүрэн оруулах үүрэгтэй.
4.1. Худалдан авагч нь платформд байршуулсан төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлбөрөө гүйцэтгэнэ.
4.2. Худалдан авагч барааны төлбөрийг бүрэн төлснөөр захиалга баталгаажна.
4.3. Захиалга “Хүргэгдсэн” төлөвт шилжсэний дараа тухайн төлбөрийг Үндэсний үйлдвэрлэгчийн дансанд шилжүүлнэ.
4.4. Үндэсний үйлдвэрлэгч нь борлуулалтын төлбөрөө өөрийн бүртгэлтэй банкны дансанд шилжүүлэн авах эрхтэй.
4.5. Захиалгын и-баримтыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Үндэсний үйлдвэрлэгч худалдан авагчид олгоно.
5.1. Үндэсний үйлдвэрлэгч нь бараа бүтээгдэхүүний хүргэлтийг өөрөө эсвэл платформын хүргэлтийн шийдлийг ашиглан гүйцэтгэж болно.
5.2. Хүргэлтийн компанид бараа хүлээлгэн өгсний дараах эрсдэлийг тухайн хүргэлтийн байгууллага хариуцна.
5.3. Нэг захиалгаар авсан бараа бүтээгдэхүүнүүд өөр өөр хугацаанд хүргэгдэх боломжтой.
5.4. Баталгаажсан захиалгыг 48 цагийн дотор хүлээлцэх бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд талууд захиалгыг цуцлах боломжтой.
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.04.16